Э.Содномпилжээ паралимпын мөнгөн медаль хүртлээ

Э.Содномпилжээ паралимпын мөнгөн медаль хүртлээ

Парис 2024 паралимпын наадмын сүүлийн өдөр пара пауэрлифтингийн -107 кг жинд Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө.

Тэрбээр гурван оролдлогоос 248 кг өргөж мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү тэрээр паралимпын наадмаас иж бүрэн медальтай болсон бөгөөд гурван наадамд дараалан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов.

2016 оны Риогийн паралимпын хүрэл медальт, 2020 оны Токиогийн паралимпад 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг шинэчлэн түрүүлсэн 39 настай Э.Содномпилжээ энэ удаагийн олимпоор эхний өргөлтөөр 243 кг-ийг захиалж амжилттай өргөсөн бол хоёр дахь өргөлтөөрөө 248 кг-ийг захиалж мөн амжилттай өргөжээ. Улмаар сүүлийн өргөлтөө 260 кг-ийг захиалсан ч амжилтгүй өргөж мөнгөн медаль хүртжээ.

Тус жинд 2022 оны дэлхийн аваргад 254 кг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн Ираны 42 настай Алиакбар Гарибшахи гурван оролдлогоос 252 кг өргөж түрүүлэн паралимпын дээд амжилт тогтоолоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ