ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигийн тэмцээн "ESL Pro League"-ийн 20-р улирал Мальта улсын Сен-Жулиан хотод эхэлсэн.
Монголын "The MongolZ" баг Испанийн "KOI" багийг 2-0 (Inferno 13-1, Mirage 13-0) харьцаагаар өчигдөр хожиж дунд хүснэгтийн хагас шигшээд шалгарлаа.
Өмнөх өдөр нь Францын "3DMAX" багт 2-0 (Anubis 13-9, Ancient 13-11) харьцаагаар хожигдож B хэсгийн дунд хүснэгт рүү унаад байсан юм. Тэд өнөөдөр Оросын "Team Spirit" багтай 19:30 цагт тоглох хуваарьтай байна.
ESL Pro League-т анх удаа оролцож буй Монголын хоёр дахь баг "ATOX Esports" есдүгээр сарын 11-д эхний тоглолтоо Францын "Team Vitality" багтай хийнэ.