Монголын дөрвөн баг PUBG Mobile тоглоомын Төв Азийн аваргын финалд шалгарлаа

Монголын дөрвөн баг PUBG Mobile тоглоомын Төв Азийн аваргын финалд шалгарлаа

PUBG Mobile (Player Unknown's Battle Ground Mobile)-ын Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах намрын тэмцээн буюу 200 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн Балба улсын нийслэл Катманду хотод гурван долоо хоногийн турш өрсөлдөж шилдэг 16 баг нь финалд өрсөлдөхөөр боллоо.

Тус тэмцээнд Монголын таван баг Казахстан, Балба, Бангладеш, Пакистан, Алс Дорнод (Орос), Узбекистаны шилдэг багуудтай өрсөлдсөн бөгөөд монголын дөрөв баг нь финалд шалгарлаа.

Тодруулбал

  • "4Merical Vibes" 1-р байр
  • "Falcons Force" 5-р байр
  • "Stalwart Esports" 9-р байр
  • "IHC Esports" 12-р байр

"Stronger Esports" 19-р байрт орсон бөгөөд эхний 16-д орсон багууд есдүгээр сарын 12-14-ий хооронд гурван өдөр болох тэмцээнд оролцох юм.

Улмаар финалийн тэмцээнд эхний дөрвөн байр эзэлсэн багууд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2024"-т оролцоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ