АНУ-ын баг сүүлийн үед 13 онооны зөрүүг арилгаж Сербийн багийг хожлоо

АНУ-ын баг сүүлийн үед 13 онооны зөрүүг арилгаж Сербийн багийг хожлоо

Парис 2024 зуны олимпын сагсан бөмбөгийн тэмцээний шөвгийн дөрвөн багийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний тоглолт эзэн орны Франц болон Германы багуудын хооронд болж эцсийн мөчид Франц 73-69 харьцаагаар хожил байгуулж аваргын төлөө шалгарч үлджээ. Тус тоглолтод Явусела 7 оноогоор багаа тэргүүлсэн бол Кординер 16 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Деннис Шройдер 18 оноог авчээ.

Харин нөгөө тоглолт болох Серби болон АНУ-ын багийн хооронд боллоо. Тоглолтын эхний гурван үе Серби гайхалтай тоглож 13 онооны зөрүүтэйгээр дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн ч Леброн, Кэвин Дурант, Стифэн Көрри, Жоэл Эмбийд нар ээлж дараалж довтолгоогоо ажилтай болгож 95-91 харьцаагаар АНУ-ын шигшээ хожиж аваргын төлөө Францын багтай тоглохоор боллоо. 

Тус тоглолт Стифэн Көрри 36 оноогоор багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 16 оноо, 12 самбар, 10 дамжуулалт гүйцэтгэж, олимпын наадмаар 2 дахь удаагаа гурван аравт буюу трипл далб гүйцэтгэсэн цор ганц тоглогч болжээ. Эсрэг багаас Богдан Богданович 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Никола Иокич 17 оноо, 5 самбар, 11 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ