The MongolZ хоёр дахь тоглолтдоо FlyQuest багийг хожлоо

The MongolZ хоёр дахь тоглолтдоо FlyQuest багийг хожлоо

Германы Кёлн хотод ESL-ээс зохион байгуулдаг "Intel Extreme Masters" цувралын 2024 оны сүүлийн буюу дөрөв дэх тэмцээн 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Cologne 2024" тэмцээн  үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг 24 баг цугласан тэмцээнд Монголын "The MongolZ" баг Азийн чансааг тэргүүлэгчийн урилгаар оролцож байна.

Тэд өнөөдөр Play-In шатны хоёр дахь тоглолтоо монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" багтай хийж 2-0 (Anubis 13-8, Ancient 13-4) харьцаагаар хожлоо.The MongolZ өчигдөр нээлтийн тоглолтоо чансаа доогуур Португалын "SAW" багийн эсрэг хийж 2-1 (Anubis 13-16, Ancient 13-5, Dust II 5-13) харьцаагаар хожигдсон. Улмаар хасагдах шат руу унасан бөгөөд маргааш 01:30 цагаас тэмцээний хэсгийн шат руу шалгарахын төлөө тоглох боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.