Дундговь аймгийн уяач Б.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ

Дундговь аймгийн уяач Б.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо. Хязаалан насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд хурдаллаа. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ орж ирлээ. 

Эхний 10-д хурдалсан морьдын жагсаалтын хүргэж байна. 

  1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр үрээ
  2. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ 
  3. Сүхбаатар аймгийн Баянзүрх сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ
  4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ
  5. Хэнтий аймгийн Норивлон сумын уяач Нямновын Мөнхийн бор халзан үрээ
  6. Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэв Баярбатын халтар үрээ
  7. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Дамдинсүрэнгийн Даваасүрэнгийн хээр үрээ
  8. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач, МУТМУ Эрдэнэбатын Эрдэнэчулууны хүрэн туухайтай үрээ
  9. Завхан аймгийн Яруу сумын уяач, МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн наран халиун үрээ
  10. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Сэрчинсүрэнгийн Батжанцангийн хонгор үрээ тус тус хурдаллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ