Евро-2024: Испанийн шигшээ Францыг буулган авч аваргын төлөө шалгарч үлдлээ

Евро-2024: Испанийн шигшээ Францыг буулган авч аваргын төлөө шалгарч үлдлээ

Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний шөвгийн дөрвөн багийн тоглолтууд Герман Улсад үргэлжилж байна. Эхний тоглолт өнгөрсөн шөнө Испани болон Францын багуудын тоглолт болж Испаниа 2-1 харьцаагаар хожлоо. Тоглолтын эхний гоолыг найм дахь минутад Килиан Мбаппегийн дамжуулалтаар Рандаль Коло Муани оруулж Франц тэргүүлж эхэлжээ. Гэвч энэ тэргүүлэл 21 минутад АльвароМоратагийн дамжуулалтаар Ламин Ямаль оруулж тэнцүүлсэн бол үүнээс дөрвөн минутын дараа Дани Олмо гоолдож багаа тэргүүллийг авчирж улмаар энэ үр дүнгээр тоглолт дуусчээ.

Испани улмаар аваргын төлөө өрсөлдөхөөр болж байгаа бөгөөд тэдний өрсөлдөгч нь өнөөдөр шөнө Англи болон Нидерландын шигшээ багуудын хожсонтой нь тоглох юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ