Жүдо бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн

Жүдо бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болно.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 103 орны нийт 628 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас 18 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 О.Хүслэн, +78 А.Адъяасүрэн нар барилдана.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, +100 О.Цэцэнцэнгэл нар өрсөлдөнө. Тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид оролцдог журамтай билээ.   

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд өрсөлдөх дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар бэртлийн улмаас олимпын өмнөх сүүлчийн тэмцээнийг өнжихөөр болж түүний оронд залуу мастер Л.Анхзаяаг АНЭУ-ын Абу Дабируу илгээхээр болов.

Манай жүдочид энэ сарын 16-нд Абу Даби руу ниснэ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ