ПЖ Вашингтон 27 оноог авч, Даллас Мавирекс цувралыг тэргүүлж эхэллээ

ПЖ Вашингтон 27 оноог авч, Даллас Мавирекс цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэй оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Даллас Мавирекс талбайдаа Оклахома Сити Тандер багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Эхний хоёр тоглолтод Тандерын талбайд болоход Иавирекс нэг хожил зулгааж 1-1 болгоод байсан бөгөөд өнөөдрийн тоглолтын эхний хагас зочид нэг оноогоор тэргүүлж дуусгажээ. Харин гуравдугаар үед талбайн эзэд дөрвөн оноогоор илүү дуусгасан бөгөөд шийдвэрлэх үед Мавирекс илүү байж чадсанраа 101-105 харьцаагаар хожиж, цувралыг 1-2 болгож цувралыг тэргүүлж эхэллээ. Цувралын дөрөв дэх тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 14-ны өглөө 09:30 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Далласаас ПЖ Вашингтон 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 22 оноо, 5 самбар, 7 дамжулуалт, Лука Дончич 22 оноо, 15 самбар, 5 дамжуулалт, 2 таслалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Шай Гилжус Александр 31 оноо, 10 самбар, 6 дамжуулалт, 5 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Уйллиамс 16 оноо, 6 самбар, 8 дамжуулалт, Чет Холмгрин 13 оноо, 8 самбар, 4 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Оклахома Сити Тандер 101-105 Даллас Мавирекс
Бостон Селтикс 106
-93 Клэвлэнд Кавалерс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ