Бостон Селтикс баг хожиж, цувралыг тэргүүлж 2-1-ээр тэргүүлж эхэллээ

Бостон Селтикс баг хожиж, цувралыг тэргүүлж 2-1-ээр тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэй оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Бостон Селтикс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолтод хоёр баг бие биеэ хожиж 1-1 харьцаатай байсан бол өнөөдрийн тоглолтод Селтикс тоглолтын эхлэлээс тэргүүлж эхэлж эхний хагасыг есөн оноогоор тэргүүлж дуусгасан бол гуравдугаар үе дуусахад онооны зөрүү 15 болж холджээ. Улмаар шийдвэрлэх үед талбайн эзэд оноог ойртуулах гэж оролдоход Селтикс хариу оноог авч байснаар 106-93 харьцаагаар Селтикс хожиж, цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж эхэлжээ. Цувралын дөрөв дэх тоглолт Кавалерсын талбайд болох бөгөөд нөгөөдөр буюу тавдугаар сарын 14-ны өглөө 07:00 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Жэйсон Тэйтум 33 оноо, 13 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 28 оноо, 9 самбар, 3 дамжуулалт, Жрү Холидэй 18 оноо, 8 самбар, 5 дамжуулалтыгг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Донован Митчел 33 оноо, 6 самбар, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Эван Мобли 17 оноо, 8 самбар, Дариус Гарланд 15 оноо, 6 дамжуулалт, сэлгээнээс Крис Левэрт 15 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Оклахома Сити Тандер 101-105 Даллас Мавирекс
Бостон Селтикс 106
-93 Клэвлэнд Кавалерс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ