Денвер Наггетс хожиж, цувралыг 2-1 болгож ойртууллаа

Денвер Наггетс хожиж, цувралыг 2-1 болгож ойртууллаа

NBA-ын талбайд плэй-оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Минносато Тембэрволвис талбайдаа өнгөрсөн жилийн аварга баг Денвер Наггетс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолтод аваргуудыг талбайд нь Минносато хожоод байсан юм. Харин өнөөдрийн тоглолтод Наггетс тоглолтын эхнээс оноогоор салж эхэлсэн бөгөөд эхний хагасыг 15 онооны зөрүүгээр дуусгасан бол гуравдугаар үед 27 болж холджээ. Шийдвэрлэх үед оноог Тембэрволвис оноог ойртуулж чадалгүй 117-90 харьцаагаар хожигдсон байна. Улмаар цувралыг 2-1 болж ойртсон бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өглөө 08:00 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Наггетсаас Никола Иокич 24 оноо, 14 самбар, 9 дамжуулалт, 3 таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 24 оноо, 4 самбар, 5 дамжуулалт, 3 таслалт, Майкл Портер Жуниор 21 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Эдвардс 19 оноо, 6 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 106-111 Индиана Пэйсэрс
Денвер Наггетс 117
-90 Минносато Тембэрволвис

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ