NBA-ын талбайд плэй-оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Индиана Пэйсэрс талбайдаа Нью-Иорк Никс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолт Никсийн талбай болж Никс хоёр хожоод байсан бол өнөөдрийн тоглолтод Пэйсэрс эхний хагаст таван оноогоор тэргүүлээд байсан бол гуравдугаар үед 10 оноо дутуу авчээ. Гэвч шийдвэрлэх үед гайхалтай тоглолтыг үзүүлснээр Пэйсэрс цувралыг 2-1 болгож ойртууллаа. Улмаар цувралын дөрөв дэх тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өглөө 03:30 цагт болно.
Өнөөдрийн тоглолтод Пэйсэрсээс Тайрис Хайлибуртэн 35 оноо, 4 самбар, 7 дамжуулалт, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Паскал Сиакам 26 оноо, 7 самбар, Майлс Турнер 21 оноо, 10 самбар, 3 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Донтэ Дивинчензо 35 оноогоор багаа тэргүүлсэн бол Жэйлон Брансон 26 оноо, 6 дамжуулалт, сэлгээнээс Алекс Буркс 14 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Нью-Иорк Никс 106-111 Индиана Пэйсэрс
Денвер Наггетс 117-90 Минносато Тембэрволвис