Денвер Наггетс сүүлийн гурван тоглолтод хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

Денвер Наггетс сүүлийн гурван тоглолтод хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэй оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аварга Денвер Наггетс талбайдаа Минносато Тембэрволвис багтай цувралын тав дахь  тоглолтыг хийлээ. Эхний хоёр тоглолтыг талбайдаа алдаад байсан аваргууд дараагийн хоёр тоглолтод хожоод 2-2 болгож тэнцүүлээд байсан билээ. Тэгвэл өнөөдрийн тоглолтод эхлэлийг аваргууд эхний хагасыг зургаан оноогоор тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 14 болгосон юм. Шийдвэрлэх үед онооны зөрүүг ойртуулж чадахгүй байснаар 97-112 харьцаагаар Наггетс ялалт байгуулж цувралыг 2-3 болгож тэргүүлж эхэллээ. Цувралын зургаа дахь тоглолт Тембэрволвисын талбайд нөгөөдөр буюу тавдугаар сарын 17-ны өглөө 08:30 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Никола Иокич 40 оноо, 7 самбар, 13 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Аарон Гордон 18 оноо, 10 самбар, 5 дамжуулалт, Жамал Муррэй 16 оноог авчээ. Эсрэг багаас Карл Энтони Таунс 23 оноогоор багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 91-121 Нью-Иорк Никс

Минносато Тембэрволвис 97-112 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ