Паликанс талбайдаа Кингсыг хожиж, плэй оффт Оклахома Сити Тандер багтай таарлаа

Паликанс талбайдаа Кингсыг хожиж, плэй оффт Оклахома Сити Тандер багтай таарлаа

NBA-ын плэй оффын сүүлийн эрхийн төлөөх хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Нью-Орлэйн Паликанс талбайдаа Сакермэнто Кингс багтай өрнөд бүсийн наймдугаар байрын төлөө буюу плэй оффын сүүлийн эрхийн төлөө тоглолоо. Тоглолтын эхний үед Кингс хоёр оноогоор илүүрхэж дуусгасан ч хоёрдугаар үед 11 оноог дутуу авчээ. Улмаар гурав болон дөрөвдүгээр үед Паликанс онооны зөрүүг ойртуулахгүй байж чадсанаар 98-105 харьцаагаар хожиж өрнөд бүсийн наймдугаар байраар плэй оффт өрсөлдөхөөр болж өрнөд бүсийг тэргүүлсэн Оклахома Сити Тандер багтай тоглохоор боллоо. Тэд Тандерын талбайд дөрөвдүгээр сарын 22-ын өглөө 09:30 цагт тоглоно.

Өнөөдрийн тоглолтод Заион Уйлиамс өмнөх тоглолтын төгсгөлд авсан бэртлийн улмаас энэ удаагийн тоглолтод оролцоогүй бөгөөд бэртлээс ирээд удаагүй байгаа Брэндон Инграм 24 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ионас Валанчунас 19 оноо, 23 самбар, 2 хаалт, Трэй Мурфи 16 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Эсрэг багаас ДиАарон Фокс 35 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Димантос Сабонис 23 оноо, 14 самбар, 7 дамжуулалт, 3 таслалт, Харрисон Барнис 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Чикаго Буллс 91-112 Миами Хит
Сакермэнто Кингс 98-105 Нью-Орлэйн Паликанс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ