Миами Хит талбайдаа Чикаго Буллсыг хожиж, плэй-оффт Бостон Селтикстэй таарлаа

Миами Хит талбайдаа Чикаго Буллсыг хожиж, плэй-оффт Бостон Селтикстэй таарлаа

NBA-ын плэй оффын сүүлийн эрхийн төлөөх хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Дорнод бүсийн Миами Хит талбайдаа Чикаго Буллс багтай тоглолоо. Эхний үед Хит 17 онооны зөрүүгээр илүүрхсэн бол хоёрдугаар үед онооны зөрүү 10 болж ойртжээ. Гэвч гуравдугаар үед онооны зөрүүг 22 болгож холдуулсан бөгөөд шийдвэрлэх үед онооны зөрүүг ойртуулахгүй байж чадсанаар 91-112 харьцаагаар ялалт байгуулж дорнод бүсийн наймдугаар байраар гарахаар болж байгаа юм. Улмаар тэдний өрсөлдөгч нь Дорнод бүсийг тэргүүлсэн Бостон Селтикс баг бөгөөд тэдний эхний тоглолт Селтиксын талбайд дөрөвдүгээр сарын 22-ны шөнийн 01:00 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Жимми Батлер өмнөх тоглолтод гэмтэд авсны улмаар энэ удаагийн тоглолтод тоглоогүй бөгөөд Тайлер Херро 24 оноо, 10 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйм Жакуэз Жуниор 21 оноо, сэлгээнээс Кэвин Лов 16 оноог авчээ. Эсрэг багаас Димар Дерозан 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Никола Вучевис 16 оноо, 14 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Чикаго Буллс 91-112 Миами Хит
Сакермэнто Кингс 98-105 Нью-Орлэйн Паликанс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ