"Esports World Cup 2024" тэмцээн The Mongolz оролцохоор боллоо

Саудын Арабын хөрөнгө оруулалттай "Esports World Cup Foundation" сангаас э-спортын хамгийн том байгууллагуудын нэг ESL (Electronic Sports League)-тэй хамтран "Esports World Cup 2024" тэмцээнийг энэ жил зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь Саудын Арабын Эр-Рияд хотод 2024 оны долдугаар сарын 4-өөс наймдугаар сарын 24-ний хооронд болох бөгөөд 19 өөр төрлийн видео тоглоомын нэрээр 20 арга хэмжээ зохион байгуулах болно. 

Харин тус тэмцээний CS2 (Counter Strike 2)-ын төрөлд Монголын "The Mongolz" баг тоглохоор болжээ. Тодруулбал, Дэлхийн шилдэг 15 баг оролцох тэмцээний Азийн урьдчилсан шатнаас Монголын "The Mongolz" баг эхний шатанд Rare Atom-ыг 2-1 (Ancient 8-13, Mirage 13-11, Inferno 16-12) харьцаагаар, хагас шигшээд TYLOO-г 2-0 (Nuke 13-0, Mirage 22-18) харьцаагаар хожин финалд шалгарсан. Хятадын "Rare Atom" багийг 2-1 (Ancient 13-5, Mirage 16-19, Inferno 16-12) харьцаагаар хожиж эрхээ авав.

1 сая ам.долларын шагналын сантай Esports World Cup 2024 тэмцээнд "IEM Katowice 2024" тэмцээний аварга Оросын "Team Spirit", "Copenhagen Major 2024" тэмцээний аварга "Natus Vincere" болон ESL-ын чансаагаар тэргүүлэгч "FaZe Clan", "Complexity Gaming", "FURIA Esports", "G2 Esports", "Team Vitality", "MOUZ", "Virtus.pro" багууд уригдаад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ