NBA-ын 2023-24 оны шинэ улирлын тоглолт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Тэгвэл эхний долоо хоногийн шилдгүүд тодорчээ.
Тодруулбал, Өрнөд бүсийн шилдгээр Денвер Наггетс багийн тоглогч Никола Иокич тодорлоо. Тэрбээр 26.3 оноо, 13 самбар, 7.7 дамжуулалт, баг нь гурван ялалт байгуулснаар тодорсон бол дорнод бүсээс Филадельфи 76 багийн тоглогч Тирез Макси тодорчээ. Тэрбээр 30.3 оноо, 6.7 самбар, 6.3 дамжуулалт, баг нь 2 хожиж, 1 хожигдолтой байна.