Ballon d'Or-ын шагналыг Лионел Месси найм дахь удаагаа хүртлээ

Ballon d'Or-ын шагналыг Лионел Месси найм дахь удаагаа хүртлээ

Аргентины шигшээ баг тамирчин, АНУ-ын Интер Майами клубт тоглож буй Лионел Месси найм дахь удаа "Ballon d'Or" шагналыг хүртлээ.

Тэрбээр 36 настай бөгөөд 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багаа ахалж түрүүлж мөн дэлхийн оны шилдэг хөл бөмбөгчинд өгдөг шагналыг найм дахь удаа хүртсэн цор ганц хүн болов. Түүний араас Криштиану Роналду 5 удаа хүртсэн амжилттай жагсдаг.

Энэ удаагийн Ballon d'Or-ын өрсөлдөөнд Норвегийн шигшээ баг болон Манчестер Сити клубийн довтлогч Эрлин Хааланд дэд байр, Францын шигшээ баг болон ПСЖ клубийн довтлогч Килиан Мбаппе гуравдугаар байрыг эзлэв.

Ballon d'Or эхний 10 байр:

  1. Лионел Месси (Аргентин/Интер Майами)
  2. Эрлин Хааланд (Норвеги/Манчестер Сити)
  3. Килиан Мбаппе (Франц/ПСЖ)
  4. Кевин Де Брюне (Бельги/Манчестер Сити)
  5. Родри (Испани/Манчестер Сити)
  6. Винисиус Жуниор (Бразил/Реал Мадрид)
  7. Жулиан Алварез (Аргентин/Манчестер Сити)
  8. Виктор Осимен (Нигери/Наполи)
  9. Бернарду Силва (Португал/Манчестер Сити)
  10. Лука Модрич (Хорват/Реал Мадрид)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ