Иокич трипл дабл гүйцэтгэж баг нь хожил байгууллаа

Иокич трипл дабл гүйцэтгэж баг нь хожил байгууллаа

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аваргууд болох Денвер Наггетс талбайдаа Юта Жазз багийг хүлээн авч тоглож 102-110 харьцаагаар аваргууд хожлоо. Улмаар дөрвөн хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Никола Иокич 27 оноо, 10 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Аарон Гордон 21 оноо, Жамал Муррэй 18 оноо, 14 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Лаури Марканин 27 ноо, 14 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Уалкер Кеслер 22 оноо, 13 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 133-121 Шарлот Хорнетс
Чикаго Буллс 112-105 Индиана Пэйсэрс
Бостон Селтикс 126-107 Вашингтон Уйзардс
Минносато Тембэруолвс 113-127 Атланта Хокс
Портлэнд Трэйл Блэйзэрс 99
-91 Торонто Репторс
Даллас Мавирекс 125-110 Мемфис Гриззлис
Миами Хит 114-122 Милоуки Багс
Голдэн Стэйт Уорриорс 130
-102 Нью-Орлэйн Паликанс
Детройт Пистонс 112-124 Оклахома Сити Тандер
Орлондо Межик 103-106 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ