Чөлөөт, сонгомол бөхийн “Белград-2023” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Серби улсын Белград хотноо болж байна.
Өчтгдөр буюу есдүгээр сарын 19-ны өдөр 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ олимп, дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор яллаа. Өнөөдөр тэрбээр алтан медалийн төлөө барилдах бөгөөд түүний өрсөлдөгч нь Японы алдарт бөх олимп, ДАШТ-д гурван удаагийн аварга Юи Сүсакитай өрсөлдөхөөр шалгарлаа. Тэрбээр ийнхүү Монгол Улсын баг нийт баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртэв. Ингэснээр ОУХМ Д.Отгонжаргал Японы бөхтэй хоёр жил дараалан ДАШТ-ий аваргын төлөө барилдахаар болж байна.
Д.Отгонжаргал ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, AIN-Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарав. Түүний учраа нь олимп дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандт бөгөөд 2022 оны ДАШТ-ий яг энэ даваанд тэд таарч Д.Отгонжаргал 6:2 оноогоор ялсан билээ.