Д.Отгонжаргал чөлөөт бөхийн ДАШТ-д шигшээ дөрөвт шалгарч үлдлээ

Д.Отгонжаргал чөлөөт бөхийн ДАШТ-д шигшээ дөрөвт шалгарч үлдлээ

Чөлөөт, сонгомол бөхийн “Белград-2023” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Серби улсын Белград хотноо болж байна.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ны өдөр 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, AIN-Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарав. Түүний учраа нь олимп дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандт бөгөөд 2022 оны ДАШТ-ий яг энэ даваанд тэд таарч Д.Отгонжаргал 6:2 оноогоор ялсан билээ.

Шигшээ барилдаан 22:45 цагт эхэлнэ.

Харин 57 кг-д олимп дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын БОЛОРТУЯА гуравдугаар тойрогт Унгарын бөх Рамона Галамбошт 5:6 оноогоор ялагдав.

55 кг-д Чинболдын ОТГОНТУЯА (МОНГОЛ) дагах барилдаанд дэлхийн залуучуудын аварга, AIN-Беларусийн Арина Мартыноваг цэвэр ялаад, дараа нь 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Карла Годинестэй барилдаж 1:5 оноогоор ялагдав.

65 кг. Түвшинжаргалын ЭНХЖИН хоёрдугаар тойрогт Европийн хошой аварга Болгарын Мими Христовад 0:10 оноогоор цэвэр ялагдлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ