Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн Бөхийн Холбооны техникийн зөвлөлд гаргасан

Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн Бөхийн Холбооны техникийн зөвлөлд гаргасан

Чөлөөт, сонгомол бөхийн “Белград-2023” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Серби улсын Белград хотноо болж байна.

Монголын бөх 6 минутын турш давамгайлж, учраа нь арга саам хэрэглэн удаа дараа саатуулсан энэ барилдааны эцэст шүүгчдийн бүдүүлэг шийдвэрээр Азербайжан бөхийн гарыг өргөв. Ийнхүү 5:2 оноогоор монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиев ялалтыг авлаа.

Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн Бөхийн Холбооны техникийн зөвлөлд гаргасан болохыг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдлээ.

Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялж, Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай хүч үзлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ