Белград. ДАШТ-ий 68 кг-д Энхсайханы ДЭЛГЭРМАА эхний тойрогт гоц мөргөж, Сербийн 18 настай бөх Эмилия Яковлевичийг 14:4 оноогоор, Казахстаны ахмад бөх, олимп дэлхийн 4 медальт Елена Шалыгинаг 66 секундэд цэвэр яллаа. Дараагийн даваанд Францын Кумба Ларруктай барилдана. 62 кг-д 2017 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн ОРХОН эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Жиа Лүнийг 8:5 оноогоор давамгайлав.
Дараагийн учраа нь Канадын Ана Паула Годинес. 72 кг-д Энх-Амарын ДАВААНАСАН Польшийн Ивона Стрзалкаг 8:1 оноогоор ялж, дараагийн даваанд Болгарын С.Георгиеватай барилдах боллоо.