Хасагдах шатан АНУ-ын шигшээ Италийг хожлоо

Хасагдах шатан АНУ-ын шигшээ Италийг хожлоо

Сагсан бөмбөгийн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон, Филиппин, Индонези гээд гурван улсыг дамнан зохиогдох энэхүү тэмцээнд шилдэг 32 орны баг оролцож байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний шилдэг найман баг үлдсэн бөгөөд АНУ, Серби, Итали, Латви, Канад, Словен, Герман, Литва багууд юм.

Тэгвэл өчигдөр хасагдах шатны эхний тоглолтууд боллоо. Литва баг Сербийн шигшээ тоглож 68-87 харьцаагаар Сербийн баг хожлоо. Тус тоглолтод Богдан Богданович 21 оноогоор багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Тадас Седикэрск 14 оноог авсан байна. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Герман болон Латвийн багуудын хожсонтой нь тоглоно.

Мөн өчигдөр болсон нөгөө тоглолт нь АНУ баг Италийн багтай тоглолоо. АНУ-ын баг өмнөх тоглолтод хожигдоод байсан бөгөөд өчигдөр эхний үеэс гайхалтай тоглосноор 63-100 харьцаагаар бутниргэжээ. Тус тоглолтод Майкл Бриджс 24 оноогоор багаа тэргүүлсэн бол Симон Фонтачо 18 оноог авчээ.

Өнөөдөр болох тоглолтууд

  • Герман - Латви 16:45 
  • Канад - Словени 20:30 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ