агсан бөмбөгийн энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон, Филиппин, Индонези гээд гурван улсыг дамнан зохиогдох энэхүү тэмцээнд шилдэг 32 орны баг оролцож байгаа билээ. Тэгвэл тус тэмцээний шилдэг дөрвөн баг үлдсэн бөгөөд АНУ, Серби, Канад, Герман багууд юм.
Тэгвэл өчигдөр хасагдах шатны сүүлийн хоёр тоглолт боллоо. Лука Дончичоор удирдуулсан Словений баг хүчирхэг Канадын багтай тоглож 100-89 харьцаагаар Канадын баг хожлоо. Тус тоглолтод Шэй Гилжис Александр 31 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ. Канадын баг улмаар шилдэг дөрөвт шалгарч үлдсэн бол тэдний өрсөлдөгч Сербийн баг юм.
Харин нөгөө тоглолт нь Лативын баг Германы багтай тоглож сүүлийн мөчид 81-79 харьцаагаар Германы баг хожлоо. Тус тоглолтод Фрэнз Уагнер 16 оноогоор багаа тэргүүлжээ. Германы хагас шигшээд АНУ-ын багтай тоглоно.
ДАШТ-ий 5-8 байрны төлөө тоглолтууд өнөөдөр болно: