Хөлбөмбөгийн шигшээ багийн хөвгүүд эхний хожлоо авлаа

Хөлбөмбөгийн шигшээ багийн хөвгүүд эхний хожлоо авлаа

БНХАУ-ын Чиндао хотод есдүгээр сарын 01-нээс 08-ны өдрүүдэд явагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо Хойд Марианы Аралын шигшээ багтай хийж 4-0 харьцаатай ялалт байгуулаа.

Тус тоглолтын салхийг тоглолт эхлээд удаагүй байхад буюу эхний минутад Н.Наранбаяр нээсэн бол 14 минутад Т.Түвшинбаяр, 17 минутад О.Хүслэн нар гоолдож эхний үе 3-0 харьцаагара дуусчээ. Харин сүүлчийг гоолыг Х.Нэргүй 86 минутад оруулсан байна.

Тоглолтыг тус холбоосоор үзэх боломжтой.

https://eaff.com/competitions/u15mens2023/result795.html

Тэд дараагийн тоглолтоо өнөөдөр буюу есдүгээр сарын 02-ны 10:00 цагт БНСУ-ын багтай хийх бол есдүгээр сарын 03-ны 15:00 цагт БНХАУ-ын багтай, хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн багтай есдүгээр сарын 05-ны өдөр 15:00 цагт хийнэ.

Шигшээ багийн хөвгүүддээ дараагийн тоглолтод нь амжилт хүсье.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.