Уругвай тэргүүлж, Бразил нэхэж байна

Уругвай  тэргүүлж, Бразил нэхэж байна

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Өмнөд Америкийн хэсгийн 9 дүгээр тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт Уругвайн шигшээ баг талбайдаа Венесуэлийг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авснаар 19 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ.

Тоглолтын 29 дэх минутад Лодейро тооны харьцааг нээсэн бол Кавани 46, 79 дэх минутад хоёрыг хийжээ. Ингэснээр тэрбээр мэргэн буучийн жагсаалтыг 7 гоолтой тэргүүлж байна.

Тэгвэл нэг хэсэг тавдугаар байрт хүртэл бичигдэж байсан Бразилын шигшээ баг талбайдаа Боливийг 5:0-ээр шүүрдэж, 18 оноотой болсноор хоёрдугаар байр руу орж ирлээ. Неймар 11 дэх минутад тооны харьцааг нээж, Коутиньо 26 дахь минутад нэгийг нэмж, Филипе Луис 39 дэх минутад тэргүүллээ баталгаажуулжээ. Улмаар 44 дэх минутад Габриэл Жекус нэгийг нэмсэн бол Фирмино 75 дахь минутад гүйцээсэн байна.

Бусад тоглолтын үр дүн

Эквадор 3-0 Чили

Парагвай 0-1 Колумби

Перу 2-2 Аргентин

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.