Хорват, Исланд хэсгээ тэргүүлж байна

Хорват, Исланд хэсгээ тэргүүлж байна

2018 оны дэлхийн аваргын урьдчилсан шатны I хэсгийн гурван тоглолт боллоо. Энэ тойрогт Хорватын шигшээ баг Косовагийн талбайд зочилж, 0:6-аар бутниргэснээр 4 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод Манжукич гайхалтай байж, хет-трик хийсэн. Тэрбээр 6, 24, 35 дахь минутад гурвыг хийж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Түүний араас Митрович 68, Перишич 83, Калинич 90 дэх нар нэг нэгийг нэмжээ.

Тэгвэл Исландын шигшээ баг талбайдаа Финландыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авснаар 4 оноотой болж, Хорватын араас шил дарж байна. Талбайн эздээс Арнасон 37 дахь минутад тооны харьцааг нээсэн. Харин зочдоос Пукки 21 дэх минутад тэнцүүлсэн бол 39 дэх минутад Лод нэгийг нэмжээ. Тэгвэл 90 дэх минутад Финнбогасон тэнцүүлж дөнгөсөн бол шүүгчийн мэдлийн цагт Сигурдссон хожлын гоол оруулжээ.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Турк болон Украины хооронд болж, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 24 дэх минутад Ярмоленко тооны харьцааг нээж, Кравец 27 дахь минутад нэгийг нэмжээ. Харин Туркээс Туфан 45, Чалханоглу 81 дэх минутад гоолдож, барьж чадсан байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.