Лин 21 оноог авч баг нь хожил байгууллаа

Лин 21 оноог авч баг нь хожил байгууллаа

NBA-ын шинэ улирал эхлэхэд 19 хоног үлдээд байгаа бөгөөд улиралын өмнөх тоглолтууд явагдаж байна. Өнгөрсөн жил Вашингтон Уйзард багт байсан Жерими Лин энэ жил Бруклин Нетс багт ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр Детройт Пистонс багтай тоглосон бөгөөд 94-101 харьцаагаар Бруклин Нетсчүүд хожил байгуулжээ.

Тоглолтын эхний хагас 59-57 харьцаагаар Детройтын ялалтаар дууссан бөгөөд сүүлийн хагаст талбайн эзэд илүү тоглож улирлын өмнөх эхний ялалтаа байгууллаа.

Тус тоглолтод Жерими Лин 21оноо, гурван удаас самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бөгөөд Харрис 12, Скола 10 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Андрэй Друмонд 17 оноо, 21 удаа самбараас бөмбөг авч дабль дабль амжилт үзүүлсэн бол Моррис 17, Харрис 15 оноог тус тус авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.