Мемфис Гриззлис цувралыг ойртуулж 3-2 харьцаатай болголоо

Мемфис Гриззлис цувралыг ойртуулж 3-2 харьцаатай болголоо

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Хожигдох эрхгүй Мемфис Гриззлис талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 99-116 харьцаагаар Гриззлис хожлоо. Улмаар цувралыг 3-2 болгож ойртуулсан бөгөөд цувралын зургаа дахь тоглолт Лейкэрсийн талбайд дөрөвдүгээр сарын 29-ны өглөө 10:30 цагт болно.

Тус тоглолтод Дэсмонд Бейн 33 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жа Морант 31 оноо, 10 самбар, 7 дамжуулалт, Жаран Жейксон Жуниор 18 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Эсрэг багаас Энтони Дэвис 31 оноо, 19 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Остин Ривэрс 17 оноо, Леброн Жеймс 15 оноо, 10 самбар, 1 хаалт гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 106-95 Клевлэнд Кавалерс /4-1/
Лос Анжелес Лейкэрс 99-116 Мемфис Гриззлис /3-2/
Миами Хит 128-126 Милоуки Багс /4-1/ нэмэлт цагт
Голдэн Стэйт Уорриорс 123-116 Сакермэнто Кингс /3-2/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.