Жимми Батлер 42 оноог авч, Милоуки Багсыг хожиж цувралыг дуусгалаа

Жимми Батлер 42 оноог авч, Милоуки Багсыг хожиж цувралыг дуусгалаа

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Хожигдох эрхгүй баг болох 2021 оны аварга Милоуки Багс талбайдаа Миами Хит багтай тоглолоо. Эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж зургаан оноогоор талбайн эзэд тэргүүлж байсан бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 16-д хүргэжээ. Гэвч шийдвэрлэх үеийн эхэнд Багс 16 хан оноог авч эсрэг багтаа 32 оноог алдсанаар тоглолт тэнцэж дууссан. Улмаар нэмэлт цагт Хит багаараа жигд тоглосноор 128-126 харьцаагаар хожиж цувралыг 4-1 харьцаагаар дуусгаж чадлаа. Тэдний хоёрдугаар шатны өрсөлдөгч нь өнөөдөр Клевлэнд Кавалерс багийг талбайд нь буулгаж авсан Нью-Иорк Никс баг билээ.

Тус тоглолтод Жимми Батлер 42 оноогоор багаа тэргүүлсэн бол Габи Винсент 22 оноо, Бэм Адебаёо 20 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 38 оноо, 20 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крим Меддлетон 33 оноо, Брүүк Лопис 18 оноог авчээ.

Харин Миами Хит баг дорнод бүсийн 8-р байраар гарсан бөгөөд бүсийнхээ тэргүүн багийг хожсон 6 дахь тоглолт болжээ. Мөн бүсээ тэргүүлсэн багт 1 хожил л өгч мулталсан нь анхны тохиолдол болжээ. Түүнээс өмнө нь

1994 онд Денвер Наггетс 3:2 Сеатл Супер Соникс
1999 онд Нью-Иорк Никс 3:2 Миами Хит
2007 онд Голдэн Стэйт Уорриорс 4:2 Даллас Мавирекс
2011 онд Мемфис Гриззлис 4:2 Сан Антонио Спөрс
2012 онд Филадельфи 76 4:2 Чикаго Буллс

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 106-95 Клевлэнд Кавалерс /4-1/
Лос Анжелес Лейкэрс 99-116 Мемфис Гриззлис /3-2/
Миами Хит 128-126 Милоуки Багс /4-1/ нэмэлт цагт
Голдэн Стэйт Уорриорс 123-116 Сакермэнто Кингс /3-2/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.