Нью-Иорк Никс эхний шатны цувралыг 4-1 харьцаагаар дуусгалаа

Нью-Иорк Никс эхний шатны цувралыг 4-1 харьцаагаар дуусгалаа

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Нью-Иорк Никс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 106-95 харьцаагаар Никс хожлоо. Улмаар цувралыг 4-1 харьцаагаар дуусгаж байгаа бөгөөд тэдний хоёрдугаар шатны өрсөлдөгч нь Милоуки Багс болон Миами Хит багуудын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Жэйлон Брансон 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Ар Жи Баррэт 21 оноо, сэлгээнээс Күкли 19 оноог авсан бол Жульс Рендл 16 минутад тоглоод гэмтлийн улмаас талбайг чөлөөлжээ. Эсрэг багаас Донован Митчел 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Дариус Гарланд 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 106-95 Клевлэнд Кавалерс /4-1/
Лос Анжелес Лейкэрс 99-116 Мемфис Гриззлис /3-2/
Миами Хит 128-126 Милоуки Багс /4-1/ нэмэлт цагт
Голдэн Стэйт Уорриорс 123-116 Сакермэнто Кингс /3-2/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.