МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын гурав дахь өдрийн буюу бямба гарагийн сүүлийн тоглолт Эрдэнэт Майнерс болон Налайх Бизон багуудын хооронд боллоо.
Өрсөлдөөнтэй, үзүүштэй тоглолтод Эрдэнэт Майнерс баг 73-79 харьцаатай Налайх Бизон багийг хожиж цувралыг 2-0 болголоо. Эрдэнэт Майнерс баг одоо 2 хожил байгуулахад IHC Apes, Хасын Хүлэгүүд багийн цувралд хожсонтой нь учраа таарах юм. Хоёр багийн цувралын 3 дахь тоглолт ирэх долоо хоногийн даваа гарагийн үдэш болно.
Тоглолтын баатар: Пендарвис Уиллиамс өнөөдөр 31 оноо авч бүх тоглогчийг тэргүүллээ. Өнөөдрийн тоглолтод түүнээс өөр 20+ оноо авсан тоглогч байхгүй.
Пендарвис Уиллиамсаас гадна нь Намжилдоржийн Золжаргал 16 оноо, 4 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж багаа хожиход том нөлөө үзүүлсэн.
Тоглолтын эргэлтийн цэг: Өнөөдөр Налайх Бизон баг 21:28 минут, Эрдэнэт Майнерс баг 16:08 минутын турш онооны илүү явж байжээ. Тоглолтын төгсгөлд сүүлийн 4 минут руу орж Эрдэнэт Майерс 6 оноогоор хожигдож байхад Пендарвис Уиллиамс дараалан 13 оноо авчээ.
Hero to zero: Эрдэнэт Майнерс баг өнөөдөр хожил авсан хэдий ч багийн гол тоглогчдын нэг Г.Ган-Эрдэнэ 16 минутыг талбай дээр өнгөрүүлж нэг ч оноо авч чадаагүй байна. Тэрбээр энэ цувралд 17.0 минут дунджилж нэг ч оноо авч чадаагүй хэвээр байгаа аж.
Статистик худлаа хэлдэггүй: 73-79 харьцаатай өндөрлөсөн цувралын хоёр дахь тоглолтын тэргүүлэл нийт 18 удаа өөрчлөгдөж, 7 удаа тэнцжээ.
Үүнээс гадна Fнөөдөр Налайх Бизон багийн сэлгээ 37 оноо авсан бол Эрдэнэт Майнерс багийн сэлгээ 17 оноо авсан байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.