М Гарьд баг Фредрик Лиштэй Завхан Бродерс багийг хожлоо

М Гарьд баг Фредрик Лиштэй Завхан Бродерс багийг хожлоо

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хоёр дахь өдрийн буюу баасан гарагийн эхний тоглолт Завхан Бродерс Тайландын шигшээ багийн холбогч фредерик Лишийг, М Гарьд баг NBA-д тоглогч асан Клийнтони Өрли, Солонгосын лигт тоглож байсан Батбаярыг нарыг эгнээндээ элсүүлсэн нь үзэгч, хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг татаж анхаарлын төвд ороод байсан юм. Цувралын эхний тоглолт эхнээсээ фредерик Лиш, Клийнтони Өрли нартай сонирхолтой өрнөж байсан ч М Гарьд баг тоглолтын гурав, дөрөвдүгээр үеийг онцгой хийж 17 онооны зөрүүтэй хожил байгууллаа.

Тоглолтын онцлох тоглогчид: NBA-д хоёр улирал Нью Йорк Никс багийн өмсгөлтэй тоглож 56 тоглолтод оролцож байсан Клийнтони Өрли өнөөдөр М Гарьд багийн өмсгөлтэй эхний тоглолтдоо 15 оноо, 7 самбар, 2 оновчтой дамжуулалт өгч 43 хувьтай довтолжээ. Түүнээс гадна Ариунболдын Тэмүүжин 18 оноо, 12 самбар авсан байна.

Тоглолтын эргэлтийн цэг: Нэгдүгээр үеийн төгсгөлд Ариунболдын Тэмүүжингийн амжилттай гүйцэтгэсэн холын зайн шидэлт, Очирбатын Эрдэнэцогтын дараалсан 5 оноо багтаа давуу байдлыг авчирсан юм.

Тоглолтын гуравдугаар үеийн цаг сүүлийн 3 минут руу ороход бол Тэлмэнгийн амжилттай гүйцэтгэсэн холын зайн шидэлт тоглолтын онооны зөрүүг 15 болгон холдуулсан билээ.

Статистик худлаа хэлдэггүй: Хожигдол амссан Завхан Бродерс баг өнөөдөр М Гарьд багийн эсрэг багаараа 41 холын зайн шидэлт гүйцэтгэж ердөө 8-ийг нь амжилттай гүйцэтгэсэн нь олон онооны зөрүүтэй хожигдох үндэс болсон гэхэд буруудахгүй болов уу. Мөн өнөөдөр улирлын эхний тоглолтдоо оролцсон Фредерик Лиш холын зайнаас 0/10 шидэж хангалтгүй байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.