МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын гурав дахь өдрийн буюу бямба гарагийн эхний тоглолт Хасын Хүлэгүүд болон IHC Apes багуудын цувралын хоёр дахь тоглолт үзэгч хөгжөөн дэмжигчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд баг цувралын эхний тоглолтод хожигдоод байсан ч өнөөдөр 102-70 харьцаатай буюу 32 онооны зөрүүтэй ялж цувралыг тэнцүүллээ. Хүлэгүүдээс цувралын хоёр дахь тоглолтод 5 тоглогч 10+ оноо, Мөнхбаатараас бусад талбай дээр гарсан бүх тоглогч оноо авсан байна.
Тоглолтын баатар: Хасын Хүлэгүүд баг багаараа жигд тоглож Ариунболдын Ананд 16 оноо авч багийнхаа бүх тоглогчийг тэргүүлсэн байна. Ананд 22 минутыг талбай дээр өнгөрүүлж 16 оноо, 12 самбар авч даб дабл гүйцэтгэн, 77 хувьтай довтолж, +28 үзүүлэлттэй тоглолоо.
Тоглолтын эргэлтийн цэг: Роналд Делфийн хүчтэй тохолтоор Хасын Хүлэгүүд баг тоглолтын онооны харьцааг нээж, тоглолтын нэгдүгээр үе дуусахад 12 онооны зөрүү үүссэн байв. Хоёрдугаар үеийн цаг сүүлийн 5 минут руу ороход Цэрэндагвын Азбаярын дараалсан холын зайн шидэлтээр Хүлэгүүд 31 онооны илүү болсон билээ.
Hero to zero: Энэ удаа тоглогч бус IHC Apes багийг багаар нь онцолж байна. IHC Apes цувралын эхний тоглолтод багаараа 102 оноо авсан бол өнөөдөр ердөө 70 оноо авч эсрэг багтаа 102 оноо алджээ. Үүнээс гадна тэд эхний тоглолтод 14 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэн ч өнөөдөр 4/25 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж багаараа 16.0 хувьтай шидсэн байна.
Статистик худлаа хэлдэггүй: Хоёр багийн тоглолтод Хасын Хүлэгүүд баг 38:37 секундын турш онооны илүү байсан бол IHC Apes баг нэг ч удаа оноо илүү гараагүй байна.
Мөн Хасын Хүлэгүүд баг өнөөдөр багаараа 23 оновчтой дамжуулалт өгч, 58/50/87 хувьтай довтолсон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.