Ө.Эрдэнэбаатар, Б. Буяндэлгэр нар алтан медаль хүртлээ

Ө.Эрдэнэбаатар, Б. Буяндэлгэр нар алтан медаль хүртлээ

Азийн элсний V наадам Вьетнамын Данан хотноо болж байгаа билээ. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр  жюү-жицүгийн 56 кг-ийн жинд барилдсан Ө.Эрдэнэбаатар Энэтхэг, Ирак, Иран улсын тамирчдыг ялж финалдсан. Улмаар аваргын төлөө Пакистан улсын бөхийг ялснаар алтан медаль авлаа.

Мөн эмэгтэйчүүдийн 62кг жинд барилдсан Б. Буяндэлгэр Энэтхэг, Пакистан, Тайландын тамирчдыг ялж аваргын төлөө Иордан улсын бөхийг буулгаж авснаар Монголын шигшээ багийн хоёр дахь алтан медалийг авсан юм. 

Түүнээс гадна эмэгтэйчүүдийн 72 кг-д Ц.Батцэцэг мөнгө, +70кг жинд барилдсан М. Сугар хүрэл медалийн болзол хангаж, медалийн тоог нэмсээр байна.  Ингэснээр Азийн элсний спортын V наадмын 2 дахь өдрийн байдлаар Монгол улс 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 8 байрт жагсаж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.