“Бөрнли” хоёр дахь хожлоо авлаа

“Бөрнли” хоёр дахь хожлоо авлаа

Английн премьер лигийн 6 дугаар тойргийн сүүлчийн нэг тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “хөшиг”-ийг хааж “Бөрнли” талбайдаа “Уотфорд”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 тойргийн дараах байдлаар хоёр хожиж, нэг тэнцсэн амжилттайгаар 7 оноотой 13 дугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 38 дахь минутад Хендрик тооны харьцааг нээсэн бол 50 дахь минутад Кин гүйцээжээ. Тэгвэл хожигдсон “Уотфорд”-ын хувьд мөн 7 оноотой үлдэж, 11 дүгээр байрт бичигдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.