Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн Увс аймагт болно

Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн Увс аймагт болно

Рио-2016 Олимпийн наадмаас жүдо бөхийн 57 кг-ын жинд барилдсан МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл  түүний төрөлх нутаг болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран  Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

“Аваргын гараа” жүдо бөхийн тэмцээн ирэх  сарын 01-02-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод  болох аж.  Тэмцээнд 1999 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн тамирчид оролцох эрхтэй ажээ.   “Аваргын гараа” тэмцээн хөвгүүдийн  -27к, -30, -34, -38, -42, -46, -50, -55, -60, -66, -73, -81, -90, +90 кг, охидын  -32, -36, -40, -44, -48, -52, -57, -63, -70, +70 кг жингийн ангилалаар аваргаа тодруулна.   Тэмцээний бүртгэл болон сугалаа есдүгээр сарын 30-ны өдөр болох аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.