Монголын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Монголын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Вьетнамын Данан хотноо  Азийн элсний наадам болж байгаа билээ. Тэгвэл манай улсаас энэхүү наадамд найман спортын төрлөөр 37 тамирчин оролцож байгаа юм.  Харин тэмцээний эхний өдрөөс л манай тамирчид медаль хүртэж, гараагаа амжилттай эхлүүллээ.

Тухайлбал, кураш бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д  хүч үзсэн О.Чинбат мөнгөн медаль хүртэж, тэмцээний салхийг тун сайхан хагаллаа. Манай бөх алтан медалийн төлөө  Ираны  Хоссейн Шейхолесламитай барилдсан ч бараагүй байна. 

Мөн  жиү жицүгийн -94 кг-д Б.Ариунцог, +94 кг-д улсын начин Б.Өнөржаргал нар хүрэл медалийн болзол биелүүлж, манай улс эхний өдөр нэг мөнгө, хошой хүрэлтэй амжилтаар 11 дүгээр байрт явна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.