“Атлетико” гуравдугаар байр руу орж ирлээ

“Атлетико” гуравдугаар байр руу орж ирлээ

Испанийн Ла лигийн 6 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Атлетико” клуб талбайдаа “Департиво”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Мөн эхний зургаан тойрогт 3 хожиж, 3 тэнцсэн амжилттай, хожигдол амсаагүй явна.

Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 70 дахь минутад Гризманн оруулсан. Ингэснээр 6 тойрогт 5 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг Суарезын хамтаар тэргүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн

Эспаньол 0-2 Сельта

Вильярреал 3-1 Осасуна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.