“Саутгэмптон” ээлжит хожлоо авлаа

“Саутгэмптон” ээлжит хожлоо авлаа

Английн премьер лигийн 6 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө “Вест Хэм” клуб талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авсан. Өнгөрсөн улиралд гайхалтай байсан Лондоны баг энэ улирлын эхэнд үнэхээр тааруу байгаа.

Тиймдээ ч “Саутгэмптон” өрсөлдөгчөө талбайд нь 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр зочид 8 оноотой болж, 10 дугаар байрт бичигдэж байна.

Харин “Вест Хэм” клуб ердөө л 3 оноотой хэвээр үлдэж, 18 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 40 дэх минутад Чарли Остин тооны харьцааг нээсэн бол 62 дахь минутад Тадич нэгийг нэмж, Уорд-Проуз 90 дэх минутад гүйцээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.