Тотти “Рома”-гийн төлөө 299 дэх гоолоо орууллаа

Тотти “Рома”-гийн төлөө 299 дэх гоолоо орууллаа

Италийн Сери А лигийн зургадугаар тойргийн хүрээнд “Рома” клуб “Торино”-той тулж, 3:1-ээр хожигдсон билээ. Энэ тоглолтын 55 дахь минутад Франческо Тотти торгуулийн цохилтоос гоолдож, багийнхаа нэр төрийг аварсан.

Ингэснээр “Рома”-гийн домогт довтлогч Тотти Мөнхийн хотын багийн төлөө 299 дэх гоолоо оруулсан юм. Тэрбээр 739 тоглолтод оролцохдоо ийм амжилт үзүүлсэн. Мөн 117 гоолын дамжуулалт өгөөд амжээ.

Түүнээс гадна тэрбээр Сери А лигийн 250 дахь гоолоо өчигдөр оруулсан юм.  Эдүгээ 39 настай Тотти энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.