Мемфис Гриззлис баг хожиж цувралыг тэнцүүллээ

Мемфис Гриззлис баг хожиж цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Эхний тоглолтоо талбайдаа хожигдоод байсан Мемфис Гриззлис талбайдаа Минносато Тембэруолвз багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Тус тоглолтын эхнээс Гриззлис тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас дуусахад 11 онооны зөрүүтэй болгосон бол сүүлийн хагаст хожлоо баталгаажуулж 96-124 харьцаатай болгож хожлоо.

Улмаар цуврал 1-1 харьцаагаар тэнцсэн бол цувралын гурав дахь тоглолт Тембэруолвзын талбайд энэ сарын 22-ны өглөө болно.

Тус тоглолтод Жа Морант 23 оноо, 9 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бэйн болон Жаран Жейксон ЖР нар 16 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Эдвардс 20 оноош авсан бол Карл Энтони Таунс 15 оноо, 11 самбар, 5 алдаа гаргажээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 105-115 Миами Хит /0-2 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Минносато Тембэруолвз 96-124 Мемфис Гриззлис/1-1 харьцаагаар тэнцсэн/
  • Нью Орлэйн Паликанс 125-114 Финикс Санс   /1-1 харьцаагаар тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.