Жимми Батлер 45 оноог авч, Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

Жимми Батлер 45 оноог авч, Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Миами Хит талбайдаа Атланта Хаукс багтай цувралын хоёр дахь тоглолт хийлээ. Эхний хагаст хоёр онооны илүү гарч дуусгасан Хит гуравдугаар үед тэргүүллээ баталгаажуулж есөн оноог илүү авсан бөгөөд шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байж чадсанаар 105-115 харьцаагаар Хит хожлоо.

Улмаар цувралыг 0-2 харьцаагаар тэргүүлж байгаа бол цувралын гурав дахь тоглолт Хауксын талбайд дөрөвдүгээр сарын 25-ны өглөө болно.

Тус тоглолтод Жимми Батлер 45 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Струс 14 оноо, Тайлер Херро 15 оноог сэлгээнээс авчээ. Эсрэг багаас Богдан Богднанович сэлгээнээс 29 оноог авч багаа тэргүүлсэн бол Трэй Янг 25 оноо, 6 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 105-115 Миами Хит /0-2 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Минносато Тембэруолвз 96-124 Мемфис Гриззлис/1-1 харьцаагаар тэнцсэн/
  • Нью Орлэйн Паликанс 125-114 Финикс Санс   /1-1 харьцаагаар тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.