Нью-Орлэйн Паликанс баг цувралыг тэнцүүллээ

Нью-Орлэйн Паликанс баг цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Финикс Санс талбайдаа Нью-Орлэйн Паликанс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ.  Тоглолтын эхний үед Паликанс хоёр оноогоор тэргүүлсэн ч хоёрдугаар үед долоон оноо дутуу авчээ. Харин үлдсэн гурав болон дөрөвдүгээр үед илүүрхэж тоглосноор 125-114 харьцаагаар ялж цувралыг тэнцүүллээ. 

Хоёр багийн дараагийн тоглолт дөрөвдүгээр сарын 23-ны өглөө болно.

Тус тоглолтод Брэндон Инграм 37 оноо, 11 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол СЖ Макколлум 23 оноог авчээ. Эсрэг багаас Дэвин Бүүкер 31 оноог авсан ч гэмтлийн улмаас 25 минут тоглож тоглолтыг дуусгаагүй байна.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 105-115 Миами Хит /0-2 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Минносато Тембэруолвз 96-124 Мемфис Гриззлис/1-1 харьцаагаар тэнцсэн/
  • Нью Орлэйн Паликанс 125-114 Финикс Санс   /1-1 харьцаагаар тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.