Миами Хит талбайдаа Атланта Хаукс багийг бутниргэлээ

Миами Хит талбайдаа Атланта Хаукс багийг бутниргэлээ

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Миами Хит талбайдаа Атланта Хаукс багтай цувралын эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс Хит тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас дуусахад 19 онооны тэргүүлэлтэй дуусгасан бөгөөд гуравдугаар үед 26 болгож холдуулжээ. Шийдвэрлэх үед онооны зөрүү ойртуулж чадахгүй байсаар 91-115 харьцаагаар Хит хожлоо.

Улмаар цувралын эхний хожлоо байгуулсан бөгөөд хоёрдахь тоглолт Хитийн талбайд энэ сарын 20-ны өглөө 07:30 цагт болно.

Тус тоглолтод Жимми Батлер 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Данкан Робинсон 27 оноог сэлгээнээс авчээ. Эсрэг багаас Трэй Янг ердөө 8 оноог авсан бол Данило Галлинари 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 91-115 Миами Хит /0-1/ 
  • Брүүклин Нетс 114-115 Бостон Селтикс /0-1/
  • Чикаго Буллз 86-93 Милоуки Багс /0-1/
  • Нью-Орлэйн Паликанс 99 - 110 Финикс Санс /0-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.