Милоуки Багс талбайдаа Чикаго Буллзыг буулгаж авлаа

Милоуки Багс талбайдаа Чикаго Буллзыг буулгаж авлаа

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аварга баг Милоуки Багс талбайдаа Чикаго Буллз багтай цувралын эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний үед аваргууд 13 онооны тэргүүллийг авч чадсан ч хоёр болон гуравдугаар үед Бухнууд оноог ойртуулж гурав болгожээ. Шийдвэрлэх үед онооны зөрүүг нэг болгож ойртуулсан илүү гарч чадалгүй 86-93 харьцаагаар Багс хожлоо.

Улмаар цувралыг Багс 0-1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёр дахь тоглолт энэ сарын 21-ний өглөөний 09:30 цагт болно.

Тус тоглолтод Яннис Антетокумбо 27 оноо, 16 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Брүүк Лопез 18, Жүри Холидэй 15 оноо, 6 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Никола Вучевич 24 оноо, 17 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Демар Дерөүзэн 18 оноо, Зак Лавин 18 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.  

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 91-115 Миами Хит /0-1/ 
  • Брүүклин Нетс 114-115 Бостон Селтикс /0-1/
  • Чикаго Буллз 86-93 Милоуки Багс /0-1/
  • Нью-Орлэйн Паликанс 99 - 110 Финикс Санс /0-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.