Жейсон Тэйтум цаг дуусах мөчид довтолгоогоо амжилттай болгож эхний хожлоо байгууллаа

Жейсон Тэйтум цаг дуусах мөчид довтолгоогоо амжилттай болгож эхний хожлоо байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Бостон Селтикс талбайдаа Брүүклин Нетс багтай цувралын эхний тоглолтыг хийлээ. Хоёр баг эхний хоёр үе энэ тэнцүүхэн тоглож 61-61 харьцаагаар тэнцэж дуусгасан ч гуравдугаар үед талбайн эзэд  илүү тоглосноор 11 оноогоор илүү дуусгасан юм. Гэвч шийдвэрлэх үед Нетс гайхалтай байснаар нэг оноогоор илүү гарсан ч Жейсон Тэйтум цаг дуусах мөчтэй зэрэгцэж бөмбөгөө цагирагт оруулснаар 114-115 харьцаагаар Селтикс хожлоо. 

Улмаар цувралыг тэргүүлж эхэлсэн бөгөөд дараагийн тоглолт Селтиксийн талбайд энэ сарын 21-ний өглөөний 07:00 цагт болно.

Тус тоглолт Жейлон Тэйтум 31 оноо, 4 самбар, 8 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жейлон Браун 23 оноо, Ол Хорворд 20 оноо, 15 самбар, Маркус Смарт 20 оноо, 7 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Кайри Ирвинг 39 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кэвин Дурант 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 91-115 Миами Хит /0-1/ 
  • Брүүклин Нетс 114-115 Бостон Селтикс /0-1/
  • Чикаго Буллз 86-93 Милоуки Багс /0-1/
  • Нью-Орлэйн Паликанс 99 - 110 Финикс Санс /0-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.