Энтони Эдвардс 36 оноог авч баг нь Мемфисийн талбайгаас хожил байгууллаа

Энтони Эдвардс 36 оноог авч баг нь Мемфисийн талбайгаас хожил байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Мемфис Гриззлис талбайдаа Минносато Тембэруолвз багууд тоглолт боллоо. Эхний үед зочин баг 9 оноог илүү авч дуусгаж чадсан ч хоёрдугаар үе дуусахад Гриззлис оноог дөрөв болгож ойртуулжээ. Улмаар гурав болон дөрөвдүгээр үед зочид илүү байж чадсанаар 130-117 харьцаагаар Тембэруолвз хожлоо. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт  энэ сарын 20-ны өглөө 8:30 цагт болно.

Тус тоглолтод Энтони Эдвардс 36 оноо, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 29 оноо, 13 самбар, сэлгээнээс Малик Бислий 23 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жа Морант 32 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дилион Брүүкс 24 оноог авчээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Юта Жазз 99-93 Даллас Мавирекс /1-0 Жазз тэргүүлж байгаа/
  • Минносато Тембэруолвз 130-117 Мемфис Гриззлис /1-0 Тембэруолвз тэргүүлж байгаа/
  • Торонто Репторс 111-131 Филадельфи 76 /0-1 Сиксерс тэргүүлж байгаа/
  • Денвер Наггетс 107-123 Голдэн Стэйт Уорриорс /0-1 Уорриорс тэргүүлж байгаа/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.