Макси 38 оноог авч баг нь ялалт байгууллаа

Макси 38 оноог авч баг нь ялалт байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Филадельфи 76 талбайдаа Торонто Репторс багтай цувралын эхний тоглолтыг хийж дөрвөн үеийн турш Сиксерс тэргүүлж 111-131 харьцаагаар бутниргэлээ. Улмаар цувралыг 0-1 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа бол хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 19-ны 07:30 цагт болно.

Тус тоглолтод Тиреси Макси 38 оноогоор багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 26 оноо, 6 самбар, 6 дамжуулалт, Жеймс Харден 22 оноо, 14 дамжуулалт, Жоэл Эмбийд 19 оноо, 15 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Паскад Сиакам 24 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ОЖ Ануноби 20 оноо, Фред Ванвлийт 29 оноог авчээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Юта Жазз 99-93 Даллас Мавирекс /1-0 Жазз тэргүүлж байгаа/
  • Минносато Тембэруолвз 130-117 Мемфис Гриззлис /1-0 Тембэруолвз тэргүүлж байгаа/
  • Торонто Репторс 111-131 Филадельфи 76 /0-1 Сиксерс тэргүүлж байгаа/
  • Денвер Наггетс 107-123 Голдэн Стэйт Уорриорс /0-1 Уорриорс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.